АРГА ШАГАЙ ХХК ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“АРГА ШАГАЙ” ХХК-нь 2010 онд анх үүсгэн байгуулагдаж арьс ширэн бүтээгдэхүүн, монгол дээлийн эрэгтэй болон эмэгтэй, мөн хүүхдийн ширэн бүс, арьсан тэлээ, цэрэг тэлээ зэргийг үйлдвэрлэж эхэлсэн. Бид үйлдвэрлэлдээ монгол малын арьс, шир ашиглаж ирсэн нь манай бүтээгдэхүүн чанар чансаатай, урт удаан эдэлгээгээр хэрэглэгчиддээ үнэлэгдэж чадсан билээ. Бид үйлдвэрлэлдээ шинэ арга технологи нэвтрүүлснээр бүтээгдэхүүний хийц, өнгө үзэмж чанар сайжирч одоогоор 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  

 

“ МОНГОЛ ЦАГ БРЭНД” ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Арга шагай ХХК-нь 2017 оноос эхлэн “МОНГОЛ ЦАГ БРЭНД”-ийг үүсгэн байгуулж үндэснийхээ өв уламжлал, хэв шинжийг шингээсэн бүрэн сийлбэртэй цэвэр модон цагийг 30 гаруй нэр төрлөөр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн. Манай бүтээгдэхүүн айл гэр, албан тасалгаанд өвөрмөц өнгө төрх, үнэ цэнэ,  монгол ахуйг мэдрүүлэхийн зэрэгцээ тэмдэглэлт баяр дурсгалт мөчүүдэд хэн нэгэнд бэлэглэх маш сайхан бэлэг болж чадсан. Түүнчлэн өвөрмөц хийц өнгө төрхтэй монгол авдар, буян хишгийн авдар, гэрийн мод зэргийг урлаж та бүхэндээ хүргэж байна. Бид захиалагчийн хүссэн загвар, хэлбэр, хэмжээтэй цагийг богино хугацаанд гүйцэтгэн нийлүүлдэг. Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн албан байгууллага хувь хүмүүст манай хаалга нээлттэй байх болно.

 

 

 

Мэдээлэл алга байна.